Зууны манлай хос дуучин, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин, хэд хэдэн уран бүтээлээрээ олонд чамгүй танигдан, хүндлэлийг нь хүлээгээд буй Б.Дуулим хамpaa засуулж янзлуулахын хажуугаар давхраа ч мөн хийлгэсэн юм.
Түүний сонсогчид болон цахим хуудсыг нь дагадаг сонсогчид энэ үйлдэлд нь багахан дургүйцлээ илэрхийлээд буй. Гэсэн ч өөрийнхөө өөрчлөлтөд үргэлж итгэл төгс буй Б.Дуулим өөрийн мэс заслын өмнөх болон дараах зургийг инстаграм хуудсаараа хуваалцлаа.

.
Гуравхан настайдаа тайзан дээр гарч дуулан, өхөөрдүүлж явсан, 19 настай тэрбээр аав В.Баттулгатайгаа хамтран дуулдаг, өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл болж яваа залуу үеийн төлөөлөл юм.
Жүжигчин мэргэжлээр сурдаг Б.Дуулим алсдаа поп урсгалаар уран бүтээл түлхүү гарган, тив дэлхийд урлагийн салбарт цахиур хагалах мөрөөдөлтэй гэсэн шүү.














