Гавьяат жүжигчин Ө.Уянга: “Ажлаасаа халагдчихлаа…ДБЭТ-ын хамт олондоо баярлалаа шалтгаангүй шахуу халагдлаа даа Мэргэжлийн хувьд шаардлага тавьж театрын ажил ургашгүй байгааг шүүмжлэх төдийд л халчихдаг болсон юм уу.?! Театр элгээрээ хэвтчихээд байгаа нь үнэн шүү дээ. Хувийн өс хонзонгоор ажлаа хийх байсан юм уу. Сайхан халагдлаа…Уг нь дуучных нь хувьд хүндэлдэг байсан юм” гэжээ.
Дашрамд сонирхуулахад, ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө. Уянга Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1995-1996 онд Соёлын коллеж, 1997-2002 онд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд 2003 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэрээр ажиллах хугацаандаа нийт 40 гаруй гол ба туслах дуурийн дүрийг бүтээжээ.
П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна, В.Моцартын “Дон Жуан” дуурийн Ж.Пуччиний “Богема” дуурийн Мими, Ж.Вердийн “Аида” дуурийн Аида, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Адель, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Хадаан, Орбай хатан, Г.Алтанхуягийн “Өүлэн эх” дуурийн Өүлэн, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн Цэрэнлхамын дүрд тус тус тогложээ. Тэрээр 2013 онд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар МУГЖ цол хүртсэн билээ.













