• Latest
  • Trending
НОЦТОЙ: Амарч байсан хүүг минь ГАЦУУРТ компанийнхан дapaмmaлcaap байгаад авч яваад амийг нь xeнeeчuxлөө

НОЦТОЙ: Амарч байсан хүүг минь ГАЦУУРТ компанийнхан дapaмmaлcaap байгаад авч яваад амийг нь xeнeeчuxлөө

2023-01-13
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, December 20, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

НОЦТОЙ: Амарч байсан хүүг минь ГАЦУУРТ компанийнхан дapaмmaлcaap байгаад авч яваад амийг нь xeнeeчuxлөө

by admin
2023-01-13
in ГЭМТ ХЭРЭГ
0
НОЦТОЙ: Амарч байсан хүүг минь ГАЦУУРТ компанийнхан дapaмmaлcaap байгаад авч яваад амийг нь xeнeeчuxлөө

“Гацуурт” ХХК-ийн ажилтан ажлын байрандаа а миа а лдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гэх газарт байрлах “Гацуурт” ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн төвд үйлдвэрлэлийн осол болж, 25 настай залуу амиа алдсан байна.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Нэгдүгээр сарын 11-ний 17:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагын тусгай дугаарт баруун гар нь тасарч, зүүн гар нь гэмтсэн хүн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Гэмтсэн иргэн шархаа даалгүй амьсгал хураалаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн сумын цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын ажиллагаа явуулахад сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн залуу эмнэлгийн анхан шатны тусламж авах явцдаа их хэмжээний цу с а лдаж, амь сгал ху раасан байсан. Талийгаач 25 настай, эрэгтэй, “Гацуурт” ХХК-ийн будаа бутлуурын хэсэгт ажилладаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Ажлаа хийж байхдаа осолд орж, бутлуурын машинд гараа тасдуулсан гэсэн. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Эд мөрийн баримтаар талийгаачийн хувцас, гар утас, хяналтын камерын бичлэгийг хураан авсан. Мөн шаардлагатай иргэдээс мэдүүлэг, байцаалт авсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

YOU MAY ALSO LIKE

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

А.Өлзийням: Г.Ариунболдод зодуулснаас хойш гурван сарын хугацаанд Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа өөрчлөгдсөн

ЦАГААННУУР СУМЫН ЭМНЭЛГИЙН ДАРГА А.ГАНЗОРИГ: НЭГ ХҮН ЗАЛГААД “ГАРАА ТАСДУУЛСАН ХҮНИЙГ ЯАХ ЁСТОЙ ВЭ” ГЭЖ АСУУЖ, ЗӨВЛӨГӨӨ АВСАН “Гацуурт” ХХК-ийн талбай, ажлын байр, үйлдвэрийн барилга Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрладаг аж. Бид Цагааннуур сумын хүн эмнэлгийн дарга А.Ганзоригтой холбогдож, талий гаачид анхан шатны тусламж үзүүлсэн эсэх талаар тодрууллаа. Эмнэлгийн дарга А.Ганзориг: “Өчигдөр (уржигдар) манай эмнэлгийн шуурхай дуудлагын утас руу хүн залгасан байна лээ. Тэгээд “Гараа тасдуулчихсан хүнд ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх вэ” гэж дуудлага авсан бага эмчээс асууж, зөвлөгөө авсан гэсэн. Манай эмч шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгөөд “Цаг алдалгүй хамгийн ойрхон эмнэлэгт хүргэ” гэж хэлсэн гэсэн. “Гацуурт” ХХК-аас Зүүнбүрэн сум 10 гаруй километрийн зайтай байдаг. Тэгээд Зүүнбүрэн сум руу осолд орсон хүнээ хүргэсэн юм шиг байна. Бидэнтэй эргэж холбогдоогүй” гэлээ.

ЗҮҮНБҮРЭН СУМЫН ЭМНЭЛГИЙН ДАРГА Э.САРУУЛЧИМЭГ: ТА.ЛИЙГ.ААЧ ЗАЛУУД ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН. Харин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хүн эмнэлгийн дарга Э.Саруулчимэгтэй холбогдож, энэ талаар тодруулахад “Манай эмнэлэгт гараа тасдуулсан хүн ирсэн. Харамсалтай нь шархаа даалгүй амьсгал хураасан. Бид шаардлагатай эмчилгээ, тусламж үзүүлсэн. Хувь хүнтэй холбоотой учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. ТА.ЛИЙ.ГААЧ ЗАЛУУГИЙН ХАДАМ ЭЭЖ: ХУВЦСАНДАА ОРООГДООД, БУТЛУУРЫН МАШИНД ОРЧИХСОН ГЭСЭН. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, мэдээлэл авах гэсэн боловч цагдаа, гандан, шүүх шинжилгээ гэх мэт ажилтай байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Харин талийгаачийн хадам ээж товч мэдээлэл өгсөн юм. -Гүн эмгэнэл илэрхийлье. -Харамсалтай хэрэг болоод яах учраа олохгүй сууж байна. Талийгаач хүүгийн минь аав, ээж цагдаагийн байгууллага болон захиргаа, эмнэлгээр ажилтай яваа.

-Талийгаач “Гацуурт” ХХК-д хэр удаан ажиллаж байгаа вэ? -Удаж байгаа. Гурав, дөрвөн жил лав болсон байх. Суманд амьдардаг учраас энэ үйлдвэрт ажилд орсон.

-Талийгаач хэдэн хүүхэдтэй вэ. Эхнэр, хүүхэд нь давгүй юу? -Охин минь сэтгэл санааны гүн хямралд орж, шокын байдалтай байна. Залуу хүүхэд шүү дээ. Ид хийж бүтээх, сайхан амьдрах насан дээрээ ханиа алдчихлаа. Өнчирч үлдэж байгаа ганц зээ хүү минь яана даа. Дөнгөж ой гарантай ганц хүүтэй. Тали йгаач хүргэн минь өөрөө айлын ганц хүү. Aав, ээж нь хөдөө мал маллаж амьдардаг. Үнэхээр итгэмгүй, харамсалтай, ай мшиг тай хэрэг боллоо.

-Тэр өдөр яг юу болсон юм бэ? -Уг нь хүргэн маань шинэ жилийн үеэр амраад гэртээ ирчихсэн байсан. Одоо нэг хэсэгтээ амарна гэж хэлж байсан юм. Гэтэл оны дараа ажилдаа явчихсан байсан. Тэгээд охиноосоо “Амарна гээд байсан. Яагаад ажилдаа явчихсан юм бэ” гэхэд “Компаниас нь залгаад, да рамта лсаар байгаад аваад явчихлаа” гэж хэлсэн. Уг нь амарч байсан шүү дээ. Хэрэв хугацаанаас нь өмнө дуудаагүй, элдвээр харааж, да рамтла агүй байсан бол хүү минь өнөөдөр гэртээ хүүхдээ хараад байж байх байлаа. Тэр хариуцаж ажилладаг дарга Т гэж хүн нь адаар ааштай, хүнийг элдвээр до ром жилж, утасны цаанаас хашхирдаг гэж байна лээ. Бид маш их гомдолтой байна. Хүнээ алдчихсан хүмүүст маш хэцүү байх нь тодорхой шүү дээ. Ажлаа хийж байгаад бутлуурын машинд гар тас алсан гэж хэлсэн. Бид хажууд нь хамт байгаагүй учраас яг юу болсныг тодорхой мэдэхгүй байна.

-Ослын тухай дуудлага та хэдэд хэзээ ирсэн юм бэ? -Компаниас нь залгаад “Осолд орчихлоо. Эмнэлэгт хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд “Биеийн байдал нь ямар байна вэ” гэ асуухад “Тун муу байна шүү, хурдлаарай” гэсэн. Хувцсаа өмсөөд очиж амжаагүй байхад л амьсгал хураачихсан байсан. Манай гэр жаахан зайтай учраас бид хоёр хожимдож очсон. Түрүүлж очсон хүмүүс ч гэсэн уулзаж амжаагүй.

-Хяналтын камерын бичлэгийг үзсэн үү. Хамт байсан хүмүүстэй нь уулзсан уу? -Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж энэ осол гарсан байх. ХАБ нь ажлаа хийсэн эсэхийг бид мэдэхгүй. Гарын үсэг зуруулсан болоод хаячихсан байж магадгүй. Бүр гарын үсэг зуруулаагүй, өөрсдөө зохиогоод зурчихсан ч байж магадгүй гэж бид хардаж байгаа. Хамт байсан хүмүүстэй нь уулзаагүй. Аав нь осол болсон газарт очсон. Хяналтын камерынх нь бичлэгийг үзсэн байна лээ. Хувцсандаа орогдоод, тэрийгээ салгах гэж байгаад бутлуурын машинд орчихсон байна гэж хэлсэн.

-Компанийнх нь удирдлагууд юу гэж хэлсэн бэ? -Хамт ажилладаг байсан хүмүүс нь ирж байгаа. Харин компанийнх нь удирдлага гэж хүн ирээгүй, холбогдоогүй. Бид үнэхээр гомдолтой байна. Хэргийг нь үнэн зөвөөр шийдэж өгөөсэй л гэж хүсэх байна. Харин “Гацуурт” ХХК-аас энэ хэргийн талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх олдсонгүй.

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.