Ц.Бямба-Отгон үндэсний “Алтан Цом”-ын барилдаанд өвдөг шороодоогүй яваа. Хасагдах шат буюу хоёрдугаар шатны барилдаанууд эхлэхээс өмнө өвдөг шороодоогүй байсан 24 бөх байсан. Тэгвэл хоёрдугаар шатны барилдаан дууссаны дараа Өвөрхангай аймгийн харъяат улсын харцага Ц.Бямба-Отгон унаагүй хэвээр үлдээд байгаа юм.
Түүний араас 12 бөх есөн даваатай лигийг үргэлжлүүлж байна. “Алтан цом”-ын эзэн баг тодрох үед хэн гэдэг бөх хамгийн олон даваатай байх нь одоогоор тодорхой бус байгаа. Харин шилдэг найман багийн тойргийн барилдааныг хоёрдугаар сарын 1-ний өдөр “SPS” National 600-р сувгаар хүлээн авч үзэх боломжтой юм.
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааныг зохион барилдуулж эхэлсэн билээ.













