2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Нийслэлийн Прокурорын газрын хяналтын
прокуророос я ллаг дагчаар С.Батдөлийг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.
Шүүхийн хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусаж байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт я лл агдагч С.Батдөл “өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байдаг.
Улмаар я лла гдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авч “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн. Ийнхүү өнөөдөр түүнийг цагдан хорих эсэхийг Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн танхимд 10 цагт эхэллээ. Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг: “7,3 тэрбумтай олдсон С.Батдөлийн цагдан хорионы шүүх хурал эхлэх гэж байна. Шүүгч нараа та нарыг Монголчууд тэр чигтээ харж байгаа шүү!!! С.Батдөлийн эхнэр С нь өнөө өглөө хувийн
эмнэлэгт хэвтсэн байна. Тэгэхээр хүүхэд харах хүнгүй гээд шүүх дээр хориулахгүй гэж Батдөлийн өмгөөлөгч нар ярихаар зэхээд байгаа бололтой!!! Яагаад хоригдох болохоороо өвчин зовлонгоо тоолоод эхэлдэг юм бэ!!! Шүүгч Золбоо шүүж байгаа аж.” гэжээ.













