МУГТ Э.Цэндбаатар өөрийн амьдралын томоохон түшиг тулгаар болсон ханийнхаа тухай сэтгэл хөдлөм бичвэрийг олон нийтэд дэлгээд байна. Тэрбээр: “Хэвтэрт орохоос өмнө би зөндөө найзуудтай байсан. Бэлтгэл тарах дөхүүлээд ууя, шоудъя гэж залгадаг. Харин эмнэлэгт байхад, гарахад хэн ч ирээгүй, залгаагүй.
Хүүхдийнхээ памперсны мөнгийг олох гээд барилга дээр ажиллаж байхад бүгд л өрөвдсөн нүдээр хардаг байхад “ЭХНЭР” маань чи чадна гэж дэм өгч өдий зэрэгт хүрэх урам, хүч маань болж байлаа.” хэмээн бичжээ.














