2022-2023 он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар хэвлэл мэдээллийн сувгуудаар мэндчилгээ дэвшүүлдэг. Харин энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг мэндчилгээ дэвшүүлж байхад зарим иргэд хөл гарын хуруугаараа салаавч гаргаж зураг цахим орчинд түгээсэн.
Энэ асуудалтай холбоотойгоор иргэн Ш.Бат-Эрдэнэ “Надад 500 мянган төгрөг өгч тийм зүйл хийлгэхийг хүссэн. Би тэгж захиалгат зүйл хийхгүй. Харин цагдаагийн байгууллага намайг дуудаж мэдүүлэг авна гэсэн. Энэхүү лайваараа дамжуулаад мэдүүлгээ өгчихье” хэмээн ярьсан байдаг.
Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Олны танил хүмүүст 500 мянган төгрөг санал болгож зурагтаа унтраахыг уриалсан зохион байгуулалттай хүмүүс байсан. Мөрдөн шалгах явцад уг асуудлыг олж тогтоосон талаар иргэн Ш.Бат-Эрдэнэ ярьсан. Түүнээс гэрчийн мэдүүлэг авахаар холбогдсон. Уг хэрэгтэй холбогдуулж хэдэн хүнээс тайлбар мэдээлэл авсныг хэлэх боломжгүй юм. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны нууц” гэв.
Мэдээллийн эх сурвалж: eguur.mn













