• Latest
  • Trending
Хотын хүхэрлэг хийн агууламж байх ёстой хэмжээнээсээ 13,2 дахин их үзүүлэлттэй гарчээ

Хотын хүхэрлэг хийн агууламж байх ёстой хэмжээнээсээ 13,2 дахин их үзүүлэлттэй гарчээ

2023-01-04
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, April 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хотын хүхэрлэг хийн агууламж байх ёстой хэмжээнээсээ 13,2 дахин их үзүүлэлттэй гарчээ

by admin
2023-01-04
in НИЙСЛЭЛ
0
Хотын хүхэрлэг хийн агууламж байх ёстой хэмжээнээсээ 13,2 дахин их үзүүлэлттэй гарчээ

“Үхлийн хөндийн Улаанбаатар Энэтхэг улсыг ардаа орхиж дэлхийн хамгийн их утаат орон боллоо”. “Аз жаргалтай Улаанбаатарын амтат утаа”, “Хордож үхлээ”, “Бид яаж амьсгалах вэ” гэх мэт сөрөг пост олон нийтийн сүлжээгээр ар араасааа хөвөрсөөр байна. Тэр дундаа арванхоёрдугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хот нилдээ сааралтсан дүр зураг ажиглагдсан. Энэ нь утаа эрс нэмэгдсэний тод илрэл болов уу . Тэгвэл ЦУОШГ-аас арванхоёрдугаар сарын 31- нээс нэгдүгээрсарын 1-ний өдөр Улаанбаатар хот, нутгийн зүүн хэсгийг хамарч хур тунадас багатай өндрийн хүйтэн фронт дайрч өнгөрсний нөлөөгөөр даралтын орон 10 гпа-аар нэмэгдэж, агаарын температур өмнөх хоногоос Улаанбаатар хот орчимд 4-6 градусаар, нутгийн зүүн хэсгээр 5-10 градусаар хүйтэрч, салхи баруун хойноос 1-2,6 м/сек, инверсийн эрчим 8,8 dT/0С/, зузаан нь 360 метр болж нэмэгдсэн бөгөөд дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн нутаг, Туул гол, Богд хан уул орчимд хялмаа ажиглагдаж, алсын барааны харагдацыг эрс бууруулсан хэмээн мэдээлсэн. Мөн Богд- Хаан уулын салхины дээд талд байрлах ТЭЦ 3, ТЭЦ 4 цахилгаан станцуудын хөргөх цамхагийн оройгоос агаарт тасралтгүй хаягдаж буй усны уур нь салхины чиглэлийн дагуу нам өндрийн давхраат үүл болон агаар дахь тоосонцортой холилдсоноос тухайн орчинд агаарын чанар хэт муудсан мэт харагдуулж байгаа.Тэгэхлээр агаарын чанар хэт муудсан зүйл байхгүй.Энэ бол уур гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат хэллээ.

Хайлааст Таван буудал, Баянхошуу орчмын агаар маш их бохирдолтой заадаг гэв

YOU MAY ALSO LIKE

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ойрын хоёр өдөр дулаарах ч баасан гарагаас цас орж, хүйтэрнэ

Тэрбээр Нийслэлийн хэмжээнд үйлдвэрийн болон, орон сууцны барилга байгууламж, гэр хорооллын алслагдмал бүс буюу Зуун айл, Зурагт, Баян хошуу,Хайлааст,Таван буудал, Шархад,Толгойт, Налайх гэх мэт 18 цэгт агаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуулууд байрладаг аж. Энэ харуулууд 24 цагийн туршид тасралтгүй шинжилгээ хийж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Энэхүү хяналт шинжилгээний автомат харуулуудаас ирсэн мэдээллийг agaar.mn сайтруу нэгтгэн оруулдаг тул иргэд агаарын чанарын талаарх мэдээллийг тус сайтаас харж болох юм. Харин нэгдүгээр сарын 2-ний өглөө агаарын чанар ТЭЦ 3 станц, Амгалан Зайсан, Мишээл экспо,Ургах наран хороолол орчимд агаар цэвэр түвшинд зааж байсан аж. Нисэх, Нэгдүгээр хороололд бага бохирдолтой бол Хайлааст Таван буудал, Баянхошуу орчимд маш их бохирдолтой зааж байгаа бөгөөд өмнөх 2021 онтой 2022 оныг харьцуулбал агаарын чанарын үзүүлэлт ойролцоо түвшинд буюу хүхэрлэг хийн агууламж үл ялиг ихэссэн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл дээрх байршилд агаарын чанар улаан буюу 400-аас дээш үзүүлэлтийг зааж байгаа аж. Өчигдрийн тухайд агаарын чанар харьцангуй тогтвортой байсан аж. Харин өнгөрөгч 2022 онд Зурагт орчимд 24 цагийн байдлаар хүхэрлэг хийн агууламж байх ёстой хэмжээнээсээ 13,2 дахин их үзүүлэлттэй гарсан байна. Дээр дурдсанчлан 18 цэгт байрлах агаарын чанарын автомат харуулын нэг нь Зурагтад байрладаг билээ. Агаарын чанарын индексийг заадаг дэлгэц дээр 2021 оны 09.30 –ны өдрийн цаг агаар болон агаарын чанарын мэдээлэл гарч байсан нь тэр. Дэлгэц дээрх үзэгдэл гэх горимд бороотой горим заав. Үүнийг холбогдох албанаас тодруулахад түр зуурдаа системийн алдаа гарсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Дэлгэц дээр өөр мэдээлэл гарч байгаа ч агаарын чанарын автомат харуул хэвийн түвшинд ажиллаж мэдээлэл дамжуулж байгаа гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдлээ. Ямартайч иргэд тус дэлгэцээр агаарын чанарын мэдээллийг авах боломжгүй болж.Ийн жилээс жилд утаа гэж бухимдсаар өвлийг давдаг нийслэлчүүд бодит байдалтай хэрхэн нүүр тулж буй талаар ийн ярилаа.

Сонгино хайрхан дүүргийг иргэн: Уул руу гарч хотоо тольдох гэхээр сааралтаад юу ч харагддаггүй

Би Баруун салаанд амьдардаг.Зуслангийн бүс хүртэл сааралтаад байна. Тэгэхлээр агаарын бохирдол бол дээд цэгтээ хүрсэн л гэж боддог. Утаагүй түлш гээд байсан.Гэтэл утаа ядаж тодорхой хувиар буурсан гэх үзүүлэлт байна уу. Миний мэдэхээр тйим зүйл огт сонссонгүй. Утаа нэмэгдлээ гэдгийг мөн ч их сонсож байна. Уул руу гарч хотоо тольдох гэхээр нил сааралтаад юу ч харагддаггүй. Ийм бохир агаараар амьсгалж байдаг азгүй нийгэм юм.

Чингэлтэй дүүргийн иргэн: Нүүрс хүчлийн хий, хүхэрлэг хийгээр солигдсоны цаад шалтгаан юу вэ

Би Зурагтад амьдардаг. Түүхий нүүрсний оронд шахмал түлш хэрэглэх болсноор өдөр дунд бүх гэрлээ асаагаад ч өмнө яваа машинаа харахгүй мөргөчих гээд байсан нь больж, нийслэл хотыг бүхэлд нь нөмөрч байсан хар хөх утаа эрс шингэрсэн. Харин энэ өвөл хөх утаа саарлаар солигдож, хаа ч явсан өтгөн саарал мананд байгаа мэт болжээ.Үнэр нь эхүүн,толгой өвтгөдөг болсон. Нүүрс хүчлийн хий, хүхэрлэг хийгээр солигдсоны цаад шалтгаан юу вэ. Бид ер нь яаж агаарын хороосоо салах вэ.Өнөө өглөө босоод харахад юу ч харагдахгүй нүд аргаж, хоолой хорсож байна лээ. Цонх онгойлгохоор агаар биш утаа үнэртдэг хэмээн ярьж байна. Иргэдийн хэлж байгаагаар утаа бол үнэн хэрэгтээ утгаа алдсан. Хэн хэзээ үүний эсрэг дорвитой арга хэмжээ авах вэ гэдгийг л харж сууна гэдгийг онцолж байгаа нь энэ.Харин Цаг уур орчин шинжилгээний газрын, Орчны шинжилгээний газрын дарга Ж.Батбаяр “Хүйтний улирал, ес эхлээд, их даралтын орон тогтоод, инверсийн давхарга тогтох нөхцөлд агаар орчин маш тогтуун, бараг салхигүй гэж хэлж болох төлөв байдалтай болдог. Дээрээс нь энэ их даралтын оронд буй Улаанбаатар хотын хонхорхойд хүйтэн агаарын массын тунарал үүсэх процесс явагддаг.

Өөрөөр хэлбэл, газрын гадаргаас дээш 100 метр тутамд 0.06 хэмээр буурч байдаг процесс эсрэгээрээ газрын гадаргадаа хүйтэн, дээд мандалд тодорхой түвшинд хүйтэн агаарын масс гараад ирэхээр газрын гадаргад буй хүйтэн агаарын масс дээр бидний ялгаруулсан агаар мандлын бохирдуулагчид хүнд агаарын масс дотор тунараад, Улаанбаатар хотын хонхорхойд агаарын бохирдлын бөөгнөрөл, өтгөрөл бий болдог.Энэ нь динамик хөдөлгөөнийхөө процессоор Улаанбаатар хотын газар зүйн нөлөөллийн, тухайлбал, уулын ам, хөндий, хотгор гүдгэрийн орчинд янз бүрийн төлөв байдалтайгаар оршин тогтнох нөхцөл байдал бүрэлддэг процесс сүүлийн хоёр хоногт болсон. Өнгөрөгч 2022 оны хувьд Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдол буруулах чиглэлээр 20 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Үүнд орон нутгийн агаарын бохирдол болоод сайжруулсан зуухны хөнгөлөлт орох юм. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул, Шахмал түлшний технологийг өөрчилнө.Үүнийг түлж эхэлснээр нийслэлийн хэмжээнд агаарын бохирдолын чанарын индекс бага бохирдолтой түвшинд хүрсэн гэдгийг хэлсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Б.Оюунжаргал

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.