Кёнги мужийн Почон хотод нэгэн монгол залуугийн а.мийг хө.нөөсөн хэргээр 50 гаруй насны монгол залууг баривчлан шалгаж байна.
Кёнги аймгийн Почон цагдаагийн хэлтсийн мэдээлснээр энэ сарын 2-ны үүрийн 04:15 минутанд А нь Б-н байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хут.га.лан ам.ийг нь хөнөөжээ.
А, Б нар анх 2022 оны 12 сарын 31-нд солонгост амьдарч буй монголчуудад зориулсан үдэшлэг дээр танилцсан байна. Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаад өнгөрсөн байна. А нь өөрөөсөө дүү Б-г өөрийг нь үл тоосон хэмээн сог.туу үе.дээ гэмт хэрэг үйлдсэн хэмээж байгаа юм.
Эх сурвалж: Э.Ижилболд
Монгол Улсын 46000 орчим иргэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас дийлэнх хувийг 20-45 насны иргэд эзэлж байна. Тэгвэл сүүлийн таван жилийн дунджаар авч үзвэл жилд дунджаар 1000 гаруй гэмт хэрэгт Монгол Улсын иргэд холбогдсон байна. Энэ нь Монгол Улсын аймгуудад жилд дунджаар бүртгэгддэг гэмт хэргийн тооноос даруй хоёр дахин их тоон үзүүлэлт юм.













