“Нүүрсний хулгайчдыг зарла” хэмээн шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нээс эхэлсэн байдаг. Иргэдийн эсэргүүцлийн жагсаал он дамжин үргэлжилж, шаардлагынхаа хариуг шаардсаар байгаа билээ.
Тэгвэл жагсаалд нэгдэж, хамт тэмцэж байсан 25 настай, хоёр хүүхдийн аав нас барсан гэх мэдээллийг жагсагч Л.Дашням цахим хуудсаараа дамжуулан өгөөд байна. Тодруулбал, тэрбээр “Бидэнтэй хамт тэмцэж байсан 25-хан настай залуу amua а.л.д.ч.и..хлаа. Бид ингээд нэг нэгээрээ амиа алдсаар байх юм уу. Бии ингээд дуугай байгаад л байх юм уу” гэсэн юм.
Тэгвэл бид энэ талаар жагсагч Л.Дашнямтай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Бид одоо ч гэсэн төв талбайд тэмцэж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. 25 настай, хоёр хүүхдийн аав нас барсан гэдэг нь үнэн. Талийгаачийн ар гэрийнхэн нууцалж байгаа учраас нэр болон тодорхой мэдээллийг өгөх боломжгүй. Удахгүй ар гэрийнхэн тодорхой мэдээлэл өгнө байх” гэлээ.













