Цахим орчинд ХЗДХ-ын сайд асан Ц.Нямдоржийг саатуулж гэрт нь нэгжлэг хийж байна гэх мэдээлэл тараад байсан билээ. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бололтой. Учир нь өчигдөр буюу 12-р сарын 30-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хауст хулгай орсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэх мэдээлэл иржээ.
Үүний дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж ул мөрийг бэхжүүлэн авч ажилласан гэх мэдээлэл байна. Харин олон нийтийн цахим сүлжээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн гэрт нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан нэгжлэг шалгалт хийж байна” гэх ташаа мэдээлэл цацагджээ.
Эргэн сануулахад, 2014 оны 8-р сарын 16-нд мөн тэдний зуслангийн байшинд хулгай орж байсан бөгөөд БЗД-ийн харъяат 23 настай Б нь айлуудад 115 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Тэрээр 2013 оны гуравдугаар сараас эхлэн БЗД, СБД, ЧГД нутаг дэвсгэрт нийт долоон айлын хаусаас хулгай хийсэн бөгөөд тэдний дунд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд асан Ц.Нямдоржийнх байжээ гэх мэдээлэл гарч байсан байна.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: dorgio.mn













