Tpaнcжeндep мисс Солонго хүйсээ солиулсан цагаасаа эхлэн олны анхааралд өртсөн нэгэн. Нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эцсээ хүртэл явахаа мэдэгдэж байсан удаатай тэрээр үүндээ ч алхам алхмаар ойртсоор буй. Гоо сайхны багахан мэс заслаар жинхэнэ эмэгтэй хүнээс дутахааргүй үзэсгэлэнтэй харагдах болсон трансжендер мисс Солонго үнэтэй бэлгэнд умбаж яваа бололтой. Саяхан буюу энэ 12 сард байгалийн цэвэр очир эрдэнийн Atiya брэнд Монголд нээлтээ хийсэн билээ. Atiya брэнд нь үнэт чулуу болон үнэт эдлэлээрээ Дэлхийд нэлээд алдартай юм. Энэхүү нээлтэн дээр Мисс Солонго 40 саяын алмаз эрдэнийн чулуутай ээмэг зүүсэн нь нэлээд анхаарлын төвд байлаа













