“Нүүрсний хулгай”-н асуудлаар БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай хамтарч ажиллаж хил гаалын мэдээллийг авахаар УЕПГ-аас хамтарч ажиллах гэсэн боловч Хятадын тал мэдээлэл гаргаж өгөх боломжгүй гэдэг хариу өгчээ. Тиймээс УЕПГ-аас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын хууль зүйн яамтай харилцан хэрэг хянан шийдвэрлэхэд, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХОД ТУСЛАМЖ үзүүлэхийг хүсчээ. Тэгвэл мэдээллийн эх сурвалж yzguur.mn сайтын мэдээлснээ “Хятад улсын талаас нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтныг цa.a3a.лcaн” гэх мэдээлэл бидэнд ирээд байна.














