Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт байрлах “Тэс” петролиум ХХК-ийн шатахуунтай сав дэлбэрч, нэг иргэн ам иа алд сан. Мөн түүнтэй хамт ажиллаж байсан хоёр иргэнийг эрэн хайж байгаа гэх тайлбарыг албаныхан өгсөн. Талийг аачийн дүү Б-тэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Бидний сэтгэл зүй маш хүнд байна. Би “шок”-ноосоо гараагүй байгаа болохоор тодорхой зүйл ярьж чадахгүй байна. Эгчийгээ бу рхан болсон гэдэгт итгэж чадахгүй байгаа. Энэ ослын үеэр иргэд хотын төвд байрладаг ШТС-уудыг хотоос гаргах тухай ярьж байна лээ. Энэ маш чухал асуудал гэж бодож байна” гэв.













