Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Өвхөөдөг гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан.
Тухайлбал, жолооч А нь эхнэр, нэг настай охиноо автомашиндаа үлдээж, өөрөө тусламж гуйхаар явсан боловч, гурван километрийн зайд хөлдөж, нас барсан байсныг Онцгой байдлын алба хаагчид олсон байна. Харин А-ын эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Одоогоор тэдний биеийн байдал ямар байгаа талаар тус сумын ЗДТГ-ын дарга н. Ганболдоос тодрууллаа. Тэрбээр “Түргэн тусламж дуудахаар яваад осгож н ас ба рсан 23 настай эрэгтэй эхнэр, хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Нэг настай охиных нь биеийн байдал сайн. Харин ээжийнх нь хөлийн хуруу хөлдсөн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдний эрүүл мэндтэй холбоотой хувийн асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.













