Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан 2023 оны төсвийн төслөөс зарим саналаа эргүүлэн татахаа өнөөдөр мэдээлсэн. Тодруулбал, “Сэлбэ гол” төсөлтэй холбоотойгоор төслийн нэгжид төсөвлөсөн байсан 3,1 тэрбум төгрөгийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан тул засаг дарга Д.Сумъяабазар төсвийн төслөөс энэ саналаа эргүүлэн татаж байгаа аж. Тэгвэл энэхүү төслийн нэгжийг Б.Цэцэг удирдахаар гэрээ байгуулсан байсан. Тодруулбал, олон нийтийн шүү мжлэл их дагуулаад хэл амны бай болоод байсан төслийн санхүүжилтийг нь эргүүлэн татаж, ажлыг нь зогсоосонд иргэн Б.Цэцэг ихэд бухимджээ.
Тэрбээр “Ажил хийх гэсэн хүмүүсээ үнэхээр дэмждэггүй юм байна. 12 сарын 04-нд талбай дээр жагсаалд оролцохыг уриалж байна. Би аль нэг намын б.e.r.c. д0л00ж явдаг хүн биш. Залуустайгаа хамт очиж болохгүй байгаа төр засагтай алалцана. Одоо шийрэгнэхгүй шүү залуусаа. Талбай дээр уулзъя” гэжээ.














