Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэжээ. Тус төслийг хэрэгжүүлэх “Туул, Сэлбэ голын орчинг тохижуулах” төслийн нэгжийг иргэн Б.Цэцэг удирдахаар болсон. Энэ төслийн нэгжид ирэх жил 3.1 тэрбум төгрөгийг төсөвлөөд байсан юм. НИТХ дахь МАН-ын бүлэг буюу олонхын саналаар дэмжээгүй тул Нийслэлийн төсвөөс Б.Цэцэгийн төслийг эгүүлэн татахаар болжээ.













