Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын багт Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг багтсан юм. Харин ёслолын ажиллагааны үеэр Японы хатан хаан Масакогийн биед Б.Батцэцэг сайд хүрсэн нь шүүмжлэл дагуулж байна.
Үе залгамжилсан хаад, хатан хаантай Япон улс дипломат ёслолын нарийн дэг журамтай. Хэрэв өөрөө хүсээгүй бол гар барихаас өөр хэлбэрээр биед нь хүрэхийг хориглодог. Үүнийг ихээхэн ёс бус, хүндлэлгүй үйлдэл гэж үздэг. Мөн энэ тухай урьдчилсан протоколд дурдан, сануулсан байдаг байна.
Б.Батцэцэг сайд ийн биед нь түрүүлж хүрснийг Монголд зөгийн аж ахуй эрхэлдэг Япон улсын иргэн Томоко твиттер хуудастаа “Хатан хааны маань биед гараараа хүрсэн байх юм. Өөрөө хаан, хатан биш л бол Ерөнхийлөгч ч гэсэн ингэж болохгүй” гэж жиргэжээ. Харин ёслолын протоколд урьдчилан зааж өгсөн байсан эсэх нь тодорхойгүй байна.













