ИРГЭН: Өнөөдөр гадаа маш хүйтэн өдөр байсан боловч миний хувьд их онцгой өдөр боллоо. Өдөр дүүгийнхээ хүүхдийг сургуулиас нь аваад гэр рүү нь хүргэж өгөхөөр такси хүлээгээд зогсч байсан чинь нэг машин зогсоод та хоёрыг дөхүүлээд өгье гэлээ. Ороод хартал дуучин Ука маань байж байхын. Монголын том дуучинтай таарсантай итгэж ядан замдаа жаал яриа өрнүүлэв. Энэ хүйтэнд сайхан сэтгэл гарган дүү бид хоёрыг дөхүүлж өгсөн дуучин Укадаа баярлалаа…














