“Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад н ас бар чихлаа гэх” мэдээлэл өчигдөр /2022.11.29/ 12:39 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн “Хурд” группийн захиалгаар баригдаж байгаа “Хүннү-2222” хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан лифтнээс унаж н ас ба рсан байв. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.













