Өнгөрөгч зургаадугаар сард “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болсон “Anuxai’s Fitness Show” үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. 45 хоногийн турш өөрийгөө ялан дийлж цоо шинэ өөрийгөө бүтээж чадсан зургаан бүсгүй мянга мянган бүсгүйчүүдэд урам зориг, эрч хүч бэлэглэсэн билээ. Тэгвэл тус шоуны хоёрдугаар цацагдаж эхэлсэн. Өнгөрсөн улирлын шилдэг оролцогчоор комедиан Оля шалгарсан. Тэрээр шоуны оролцогчдоос хамгийн их буюу 112,7 кг жинтэй байсан. Шоуны төгсгөлд өөрийгөө ялж, өөрчлөлт хийж чадсан тэрээр 45 хоногийн хугацаанд нийт 18.3 кг жин хаяж, бүсэлхийн тойргоосоо 28 см хасаж чадсан. Мөн шүүгч болон үзэгчдээс өндөр үнэлгээ авч ялагчаар тодорсон тэрээр үргэлжлүүлэн фитнессээр хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэхээ амласан билээ.
Тэгвэл Anuxai’s Fitness Show өнөөдөр гэнэтийн мэдэгдэл хийв. Учир нь том шалтгааны улмаас нэг оролцогч тэмцээнийг орхих болсныг зарлахдаа уг шалтгаан нь нилээдгүй но цтой хэмээн үзэгчдэд мэдээлэв.
Маргааш буюу 2022 оны 11 сарын 29-ны мягмар гарагийн дугаар цацагдахад уг мэдээлэл ил болох ба уг шоуны албан ёсны хуудсаар дамжуулан үзэгчдэд дараах мэдээллийг хүргэв. Anuxai’s Fitness Show : “Баг яг одоо хуралдаж байна, үүссэн нөхцөл байдлыг ойлгоно гэж үзэгчдээсээ хүсье. Манай шоу реалити шоу! Асуудал болгоноо үзэгчидтэйгээ хуваалцдаг. Хэрвээ энэ асуудлыг тавилт гэж харж байгаа бол бид олон нийтэд дэлгэхээс татгалзлаа.” гэв.














