Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ хэсэг бүлэг хүмүүсийн хамт АН-ын дарга С.Эрдэнийн өрөөнд да йрч орон үй мээн дэгдээсэн хэрэг өчигдөр болсон. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд зориуд зохион байгуулалттай үймээн самуун дэгдээж, С.Эрдэнийн гар утсыг нь хулгайлах зорилготой байсан бололтой.
Тухайн үймээний үеэр АН-ын дарга С.Эрдэнийн гар утас алга болсон бөгөөд цагдаад дуудлага өгч хэргийн газарт үзлэг хийх явцад Д.Мөнх-Эрдэнийн туслах Н-ийн гар утас ху лгайлах үйл явц тухайн лайвд бичигдэн үлдсэн байсныг мөрдөгчид шуурхай олж тогтоожээ. Улмаар хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 22-ын товчооны цаана Тахилтын орчим цагаан өнгийн суудлын автомашинтай зугтаж явахад нь үйлдэл дээр нь бари вчилж, газар дээр нь үзлэг явуулж АН-ын дарга С.Эрдэнийн гар утсыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Мэдээллийн эх сурвалж: tovch.mn













