Инстаграмын дагагчдаа зодуулж гэмтсэн гэх мэдээллийг иргэн А цахим орчинд түгээж, дүрс бичлэгээ тараагаад байна.
Энэ хэргийг тодруулахад, арваннэгдүгээр сарын 21-ний өдөр А гэх эмэгтэй “Хан-Уул дүүрэгт байрлах “Кинг таур” хотхонд явж байхад нь үл таних эмэгтэй толгойг нь цох иж, гэмт ээлээ” гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Түүний өгсөн мэдээллийг албаныхан шалгахад 22 настай Ц гэгч эмэгтэй индүүгээр толгой руу нь цохиж гэмтээсэн байжээ.
Гэвч хүний биед ха лдаж, гэ мтэл учруулсан гэх эмэгтэй нь хэрэг үүрэх чадваргүй бөгөөд тэрбээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг ажээ. Улмаар түүнийг хяналтын эмчид нь хүлээлгэж өгсөн байна. Харин хохирогчийн биеийн байдал хэвийн, толгойдоо оёдол тавиулж, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм байна.













