Энэ арванэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон хэрэг гарсан.
Түүний талаар арваннэгдүгээр сарын 18 /2022.11.18/-ны өдөр Цагдаагийн байгууллагаас “Дархан-Уул аймгаас алга болсон охин хамаарал бүхий этгээдтэйгээ хамт самарт явсан байсан нь тогтоогдсон, охин олдсон” гэж мэдээлсэн билээ.
Тэгвэл охиныг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “Мэдээллийн дагуу албаныхан шуурхай ажиллаж, охиныг уулнаас буулгасан” хэмээж байв.
Тэгвэл бид ЦЕГ болон ар гэрээс нь тодрууллаа. Ингэхэд охиныг хараахан буулгаж ирээгүй байна. Араас нь явсан албан хаагчид буулган ирэхээр ажиллаж байгаа талаар хэлэв. Охин одоогоор Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын ууланд бий гэв.
Эх сурвалж: eguur.mn













