• Latest
  • Trending
Хүүгийнхээ гэгээн үйл хэргийг үргэлжлүүлж яваа аав “МУ-ын Байгаль орчны гавьяат ажилтан” боллоо

Хүүгийнхээ гэгээн үйл хэргийг үргэлжлүүлж яваа аав “МУ-ын Байгаль орчны гавьяат ажилтан” боллоо

2022-11-25
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, April 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хүүгийнхээ гэгээн үйл хэргийг үргэлжлүүлж яваа аав “МУ-ын Байгаль орчны гавьяат ажилтан” боллоо

by admin
2022-11-25
in ЯРИЛЦЛАГА
0
Хүүгийнхээ гэгээн үйл хэргийг үргэлжлүүлж яваа аав “МУ-ын Байгаль орчны гавьяат ажилтан” боллоо

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул. Аав Б.Жал нь адуучин, агент хүн байж. Ээж Ц.Цэнд нь нэгдлийн туслах ажилтан, манаач хийдэг байсан. Өдгөө 94 настай сайхан буурай нутагтаа суудаг. Тэд эцэг, эхээс 11-үүлээ ч дөрөв нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Төмөрөө ах уг нь химич, химийн багш мэргэжилтэй. 1987 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ирж Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаанд ажилд орж, 25 жил ажилласан.

Мэргэжилтэн, амьтан судлаач, агнуур зүйч, байгаль орчны байцаагч, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Хөвсгөл нуурын дарга гээд тэнд хийгээгүй, хүрээгүй ажил үгүй.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Дараа нь НҮБ-ын “Алтай саяны эко бүсийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах” төслийн орон нутгийн зохицуулагчаар томилогдон мөн л дархадын хотгор, далай ээжийн орчмоо зургаан жил ажилласан. Ингээд 2012 онд Улаан тайга улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын газрын захиргааг байгуулахад даргаар нь томилогдон 10 дахь жилдээ ажиллаж байна.

Түүний гэргий С.Наранцэцэг Архангайн Их тамир сумын харьяат. МУИС-ийн бараа судлалын ангийг төгссөн. Эднийх хоёр хүү, хоёр охинтой. Хүү Т.Мөнхтэнгэр нь Хөвсгөл нуурын байгаль хамгаалагч, охин Т.Мөнхдалай нутагтаа амьдарч, бага охин Т.Мөнх-Оргил АНУ-д сурдаг. Харин том хүү Т.Лхагвасүмбэрэл байгаль, ан амьтны төлөө ажиллаж байгаад амиа алдсан ард түмнийхээ дунд “ирвэс хамгаалагч” нэрээрээ мөнхөжсөн баатар билээ.

Бид түүнийг гавьяат шагналаа гардаж авахаар Улаанбаатар хотод ирээд байхад нь ярилцав.

-Төрийн буян, түмэн олны минь түшиг-

-Маргаашнаас эхлээд таны нэрийн өмнө Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан гэх тодотгол нэмэгдэнэ. Баяр хүргэе. Шагнал авахаа хэзээ мэдэв?

-Арваад жилийн өмнөөс л яригдаж байгаа юм. Би нэг их айхтар яав, ийв гээд байдаггүй. Сайд хориод хоногийн өмнө таныг шагнах байх шүү гэж нэг ярьсан. Тэгээд уржигдар Хорьдол сарьдаг руу камерынхаа байршил, зай энэ тэрийг солих ажилтай явах гээд морио бэлдэж байтал “Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна. Та Байгаль орчны гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнуулахаар болсон. Арваннэгдүгээр сарын 25-ны 11 цагт Төрийн ордны баруун хаалган дээр зогсож байгаарай” гэсэн. Тэгж мэдлээ л дээ. Тэгээд сайд руу ах руу нь ингэж ярилаа, хот руу гарлаа гэж чат бичээд, өөр хүнд ч хэлсэнгүй. Төр засгаас гаргасан шийдвэр ном нууц байдаг л гэж бодохгүй юу. Гэтэл замд сүлжээ ороод харсан чинь баахан хүмүүс баяр хүргэж. Баярласан ч гэсэн бас санаа зовлоо. Яагаад мэдчихэв гээд айх шиг /инээв/ Тэгсэн манай байгаль орчны холбооныхон яаж ч мэдсэн юм пост оруулж л дээ.

-Салбарынхаа гавьяат ажилтан болсныг сонсох тэр үед танд ямар сэтгэгдэл төрөв?

-Их сонин юм байна шүү. Яг тэгээд хэлэхээр хамгийн түрүүн хүнд хэцүү байсан цаг үе зурвас хийсэн. Тэр аюултай он цагуудад, хэдэн хүүхэд минь нялх, амьдрал хүнд ар гэрээ орхиод морь унаа муутай, явган нүцгэн амь тэмцэж явсан. Дээд тал нь 200 хоног хээрээр явсан байдаг. Тэр өдрүүд нүдэнд харагдаад, багтрах шиг болсон. Ноднин зун хаднаас унаж үхэх шахсан. Тэгэхэд үхчихсэн бол яах байсан бол ч гэдэг юмуу, хамгийн түрүүн л эрсдэл, эрээн бараан зүйлс бодогдсон.

-Жаахан тайвшраад ирэхээр…?

-Нулимс гарсан. Төрийн буян, түмэн олны минь түшиг. Замд хүмүүсийн сэтгэгдлийг уншаад нулимстай л явсаар ирлээ. Би чинь хүн дайраад, давшлаад байвал тэмцээд, зүтгээд байдаг төрлийн хүн шүү дээ. Хүнд нөхцөлийг бид туулж ирсэн. Алтны газраас л гэхэд хөөхөд за гээд шуртхийгээд явчихдаг хүн байдаггүй л байхгүй юу. Байгаль хамгаалагчид бид эсэргүүцэл, тэмцэл дунд амьдардаг. Тэгсэн харин уяраад, хүүхэд нэг аргадахаар өмөлздөг дөө. Тийм болж байна лээ шүү.

-Албаны найман морьтой 30 байгаль хамгаалагч 1.6 сая га газрыг хамгаалдаг-

-Улаан тайгын хамгаалалтын захиргааг анх байгуулахад байдал хүнд хэцүү байсан уу?

-Аймаар, аймаар. Би чинь ганц хар цүнхтэй, хувийн нэг УАЗ-469 машинтай л очсон. Тэнэг ч гэх үү, зоригтой ч гэхүү. Тэгээд сумын төвд айлын сургуулийн хүүхдүүдэдээ барьж өгсөн гэрт хоёр сар амьдарсан. Удалгүй нэг түрээсийн байшин олж ордог юмаа. Тэнд хэсэг байж байтал нөгөө байшин маань мөөгөнцөр ургаад, шал нь цөмрөөд айл нь авсан. Их адал явдал туулсан даа. Яахав ээ, цагийн урсгалаар мачийсаар байгаад бид өдий хүрсэн юм шүү дээ. Бүх ажилчид цалингаасаа 20, 20 мянган төгрөгөөр нийлээд тусгай хамгаалалттай газрын захиргааны байшингаа барьсан.

Байрлах байр, барих зэвсэггүй тэгээс эхэлсэн ч арван жилийн дотор Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын газрын захиргаа улсдаа хамгийн сайн тохижилттой газар болж чадсан. Бид төсөвт өндөр мөнгөн дүн суулгаж, бэлэн зэлэн зүйл нэхдэггүй, өөрсдийнхөө боломж, хүчээр хамгаалалтын захиргаагаа босгосон. Хорьдол сарьдаг, Улаан тайга, Тэнгис шишгэд байгалийн цогцолбор газар бид 16 байшин барьсан. Байгаль хамгаалагчид маань модны ёроолд олон жил унтсан юм шүү дээ.

-Тайгадаа ажлаа хийж, явахдаа амрах байшингууд барьдаг юм байна. Хамгийн сүүлд та нар нэг байгаль хамгаалагчийнхаа тэр байшинг тохижуулж байсан?

-Тэр манай хамгаалалтын захиргаанаас гучаад км зай дахь манай нэг байшин л даа. Ер нь тайгын байгаль хамгаалагчид ажлаа хийхэд машинаар явах газар байхгүй. Морь, цаа за тэгээд цас орчихвол явган явахаас өөр аргагүй. Морь малтайгаа усанд өртөөд юу ч үгүй нороод гарахаас өөр гарцгүй газар олон. Бид нар тооцоолж байгаад байгаль хамгаалагч хамгийн их ядарч, ус цасанд норж гардаг тийм газрууддаа жижиг, жижиг байшин бариад, зуух яндан бэлдсэн. 16 байршилд 16 байшин бий.

-Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын газар хэчнээн га талбайг хамран хамгаалж, хэдүүлээ ажиллаж байна вэ?

-Хорьдол сарьдаг, Улаан тайга улсын тусгай хамгаалалттай газар, Тэнгис шишгэдийн байгалийн цогцолборт газар гээд 1.6 сая га газрыг хувааж аваад гарцгаадаг даа. Манай тусгай хамгаалалтын газар 47 ажилтантай, үүнээс 30 нь байгаль хамгаалагч.

-Унлага унашны тухайд..?

-Албаны найман морьтой. Энэ маань хүрэлцдэггүй учраас байгаль хамгаалагчид маань ихэнхдээ аминаасаа, ах дүүгээсээ морь унадаг.

-Та маргааш өглөө гавьяагаа үнэлүүлж, алдаршина. Энэ ташрамд юуг хэлмээр байна вэ?

-Энэ ажил, амжилт нэг хүнийх бишээ. Байгаль дэлхийгээ хайрлаж, дурлаж үүнийхээ төлөө тэмцэж явсан хүмүүсийн амжилт юм. Бас нэгнээ хайрласан, итгэсэн, дэмжсэн багийн тоглолт. Бидэн дунд цалин нь хаачхав, ажилтай л байвал болоо гэсэн бодолтой хүн нэг ч байхгүй. Үнэндээ байгаль хамгаалагчийн цалин хаанаа ч, юундаа ч хүрдэггүй тийм л үнэлэмжтэй. Харин энэ бүхний цаана миний зорьсон зорилготой нэгдсэн, надад итгэсэн, миний итгэл үнэмшилтэй нэгдсэн байгаль хамгаалагчдын минь өдрөөс өдөрт үр дүн нь гарч буй тайгын амьдрал яваа. Би зориг муутай, үлгэн салган, өөрөө байшингаа бараадаж хэвтчхээд зааварлаад, эднийгээ хамгаалж, өмгөөлдөггүй байсан бол бидний ажил өнөөдрийн энэ хэмжээнд ирэхгүй байсан. Тэгэхээр энэ бол Улаантайгынханы гавьяа юмаа.

-Танд нэг ногоон дээл байна уу, нэлээд хэд байна уу. Миний мэдэхээр та бүх л улиралд ногоон дээлтэй явдаг. Баярын бэлтгэлээ базаав уу?

-Эхнэртээ ногоон дээл минь шагнал хүртлээ, энүүнтэйгээ явнаа гээд загнуулах шив. /инээв/ Өгөршсөн, өчнөөн нөхөөс тавьсан нэг л ногоон дээлтэй. Нэг л мэдэхэд барьж аваад өмсчихдөг юм, бараг 14 жил салсангүй. Халуунд халууцуулахгүй, хүйтэнд дааруулахгүй, зөөлөн их сайхан дээл. Жилийн дөрвөн улирал өмсөөд, нөмөрч унтаад л явна. Манай ажилчдын ар гэрийнхэн “Танай даргад өөр дээл байдаггүй юмуу” гэж асуудаг гэсэн. Өөр олон дээл бий. Биед дассан болохоор ногоон дээлээ олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ч өмсөж очоод загнуулж явлаа./инээв/ Баярын бэлтгэл базаасан, Нараа /эхнэр/ аймаг руу захиалж дээл хийлгэсэн байна лээ.

-Дархадын хотгорын зэрлэг амьтдын диваажин болгох нь миний мөрөөдөл-

-Таны мөрөөдөл юу вэ?

-Би байгаль дэлхий дундаасаа амьтанд их сонирхолтой хүн. Тэр ч утгаараа зэрлэг амьтдыг хамгаалж чадвал тэр газар бүхлээрээ хамгаалалтад орлоо гэж ойлгодог. Ан амьтад буун дуу сонсохгүй, хөөгдөхгүй, айх аюулгүй байвал болох нь тэр. Дархадын хотгорыг зэрлэг амьтны диваажин болгох нь миний мөрөөдөл. Тэр диваажинд хүмүүс зочилдог, аялдаг, зураг авдаг, бахархдаг, зэрэгцэн оршиж ашиг олдог тийм л тогтолцоог бий болгох.

-Хэдий хол байгаа бол?

-Айхтар хол гэж бодохгүй байна. Одоо ч диваажин болчихсон гээд хэлчихэд хол зөрөхгүй. Насаараа нуураа тойрч, тайгаа эргэж амьдарсаны минь зүтгэл тэгээд л гүйцээ. Би ажлынхандаа хэлдэг юм. Жалын хүү, Доржийн хүү тайгад ажиллаад сөнөөсөн гэж хожим хойно сонсогдохвий, өнөөдрийн муу муухайгаар хэлүүлэх ердөө ч сонин биш, сайн зөв үйлийнхээ төлөө л яв гэдэг.

Эднийх гэр бүлээрээ байгаль орчин, ан амьтдын төлөө л төрсөн улс гэлтэй. Талийгч хүүгийнхээ ажиллаж, амьдарч байсан Өмнөговь аймгийн Гурвантэс суманд очиж амьтанд ус үүрч, хүргэдэг байсан газар, хадан дээр талийгаачийнхаа дүрийг сийлчхээд, тэндхийн тусгай хамгаалалттай газрын хаалгыг хийж өгч билээ. Түүнээс нэг удаа бага хүүгээ байгаль хамгаалагч болоход айгаагүй юу гэж асуухад “Бид байгаль дэлхийнхээ төлөө яваад л дуусах хүмүүс дээ” гэж шийдэмгий хэлсэн юмдаг. Төөрч, эрсдэлд орсон гурван бамбаруушийг жил тэжээж, нисдэг тэргээр тайгын гүнд хүргээд ирсэн. Төд удалгүй Гэмшил /гурван баавгайн нэг/ -ийгээ зүүдлээд байх боллоо, шинэ орчинд аюул бүү учраасай хэмээн тайгын удганыг залж байв.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

eguur.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.