Дархануул аймгийн харьяат 16 настай охин алга болж хууль хяналтын байгууллагынхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Хамгийн сүүлд охиныг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Минжийн хангай руу самранд явсан гэх мэдээллийг өгөөд байгаа.
Өчигдөр цагдаагийн байгууллагийнхан зил31 автомашинаар охиныг уулнаас буулгахаар хөдөлсөн юм.
Тэгвэл УОКын 5 дугаар хуралдааны нэгдсэн шийдвэрийн үеэр ОБЕГын дарга, хошууч генерал Г.Ариунбуян сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ДарханУул аймгийн 16 настай охиныг уулнаас буулгасан гэж мэдээлсэн. Энэхүү мэдээлэл нь өөр эрэн хайх ажиллагаатай андуурагдсан бөгөөд эрэн хайх ажиллагааг Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлж байна гэв.

Арваннэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон хэрэг гарсан билээ.
Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн охиныг эрэн сурвалжилж, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу самар түүхээр явсан болохыг олж тогтоогдоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг зогсоосон юм.














