Жүжигчин О.Дөлгөөнийг шинэхэн албан тушаалд томилогдсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тодруулбал, түүнийг БНСУ-ын Пусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын олон нийттэй харилцах элчээр томилсон байна. 2011 оноос хойш телевизийн олон ангит киноны гол/туслах дүрд тоглосноос хойш кино, театр, телевизийн салбарт тасралтгүй идэвхтэй ажиллаж байгаа жүжигчин бөгөөд сошиалд олон мянган дагагчтай нөлөө бүхий эрхэм гэдгийг онцолсон байна.
Эрүүл мэндийн аялал жуулчлалын хөтөлбөрт О.Дөлгөөн нь өөрийнхөө сошиал хуудсаар дамжуулан Пусан хотын таван эрүүл мэндийн байгууллага болон аялал жуулчлалын төлөөллийн газруудыг танилцуулж, тус хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын сэтгэл татам байдлыг Монголын ард түмэнд тод харуулахыг зорих юм.
Түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотны болсон Пусан хотын эрүүл мэндийн технологийн гадаад сурталчилгаа, эмнэлгийн солилцооны уулзалтын дараа Пусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын элчээр томилсон байна. Эх сурвалж: Newsis













