Нийслэлийн автозамын түгжрэл, түүнийг тойрсон асуудал өнөөдөр монголчуудын “толгойны өвчин” болоод буй. Төсвийн мөнгөнөөс хэдэн зуун саяар нь уг асуудлыг цэгцлэх гэж зарцуулж байгаа ч тодорхой үр дүн үзүүлсэнгүй. Өдөр бүр нийслэл даяар 00 зогсолт хийж байна гэхэд хилсдэхгүй.

Гэтэл зарим төрийн албаны дарга нар иргэдийнхээ энэ байдлыг үл ойшоож, асуудлыг хөндсөн хэвлэл мэдээлэл, хувь хүний лайв дотор өөрсдийн хувийн бизнесийн сурталчилгаагаа явуулж, ёс зүйгүй аашилж байх нь тэр.

Тухайлбал, АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон түгжрэлийн тухай лайвын дор өөрийн дугаар зардаг бизнесээ дэлгэрүүлж, 9911-тэй дугаар зарна гээд хээв нэг сэтгэгдэл бичиж харагдах аж.
Төрийн байгууллага, тэр дундаа өөрийнх нь салбарын бодлого зохицуулалтын асуудлаас болж иргэд цаг хугацаа, шатахуун, мөнгө төгрөгөөрөө хохирч байхад ийнхүү иргэдээ тавалж буй аятай сэтгэгдэл үлдээж явах нь ёсзүйтэй, ухамсартай хүний үйлдэл мөн үү.

Б.Гүрсоронзон гэх энэ өмнө нь дугаар зарж хөлжсөн гэдгийг ойрын эх сурвалжууд нь хэлдэг. Энэ бизнесээ төрийн алба удирдаж байхдаа ч орхиогүй бололтой. Олон нийтийн эрх ашгаас илүү хувийн бизнесээ дээгүүр тавьсан, ийм ухамсаргүй, ёс суртахуунгүй хүн Төрийн албанд дарга хийж байгаа нь даанч
харамсалтай.
tac.mn













