• Latest
  • Trending
Гүртэн Чойжин лам Г.Цэвэлмаа: Нас барсан хүүхдийг шидийн аргаар амилуулсан

Гүртэн Чойжин лам Г.Цэвэлмаа: Нас барсан хүүхдийг шидийн аргаар амилуулсан

2022-11-08
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, April 18, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Гүртэн Чойжин лам Г.Цэвэлмаа: Нас барсан хүүхдийг шидийн аргаар амилуулсан

by admin
2022-11-08
in НИЙГЭМ, ХОВ ЖИВ
0
Гүртэн Чойжин лам Г.Цэвэлмаа: Нас барсан хүүхдийг шидийн аргаар амилуулсан

Түүнийг Г.Цэвэлмаа гэдэг. Монголын ард түмний гавьяат, Алтан гадас одонт, Гүртэн Чойжин лам, үзмэрч, бариач хүн юм. Тэрбээр удмын Чойжин буулгаж, сахиус залдаг аж. Арван Хангал сахиусыг нэг нэгээр нь биедээ оруулж шидийн аргаар залдаг байна. “Би бол сахиус, хүмүүсийг хооронд нь холбон зуучилдаг л хүн” хэмээн өөрийгөө тайлбарлах энэ хүн өдийг хүртэл олон хүнийг аварч, эдгээж, тусалсаар яваа юм. Түүний аав Завхан аймгийн Яруу сумын хувилгаан хүн байжээ. Хэлмэгдүүлэлтийн үед сахиусаа барьж зугтааж явсаар Баянхонгор аймагт очиж байсан гэдэг. Ийнхүү удмынхаа сахиусыг Цэвэлмааг авах ёстой хэмээн гурван настайгаас нь эхлэн бэлдсэн бөгөөд 27 настай байхдаа тодорчээ.

Тэрбээр анх тодорч байхдаа “Өөрийнхөө хүүхдийн зүр.х рүү гараа хийж, цyc.тай нөж авч шидээд, толгойг нь ар дээр нь гартал ал.гад.сан” гэх яриагаар нь ард түмэн түүнийг сайн мэдэх билээ. Ийнхүү түүний болон очиж эмчилгээ, тусламж авч байсан хүмүүсийн яриаг хүргэе.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Гүртэн Чойжин лам Г.Цэвэлмаа:

-Би энэ үйлийг хийгээд 20 жил болж байна. 22 настай байхад миний нүүрний шанаанд юм гараад, эмч нар намайг таван жилийн настай юм байна гэж байсан. Гэтэл 2004 онд сахиус маань тодорч, энэхүү үйлээ өдийг хүртэл хийж байна. Бөөрний дутагдал, нүдний хараа, даралт харвачихсан, xopт хавдартай гэх мэт хүмүүст шидийн аргаар үйлээ хийдэг.

Мөн эд мөнгө нь дутмаг, ажил нь бүтэхгүй байгаа, наймаа, бизнес, гадаад улс руу явах гээд чадахгүй, хамаг юм нь түгжигдсэн хүмүүсийн муу муухай юмыг нь хариулаад, сайн сайхан зүйлийг нь түгээн дэлгэрүүлдэг юм аа миний сахиус. Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхны савдаг Чойжин сахиус бөгөөд Баянхонгор аймгийн Гурванбулагаас гарал­тай. Архангай аймагт ирээд айлын хүүхэд нас бараад таван цаг болчихсон байхад нь амилуулсан. Тэр хүүхдийн эмээ намайг хүүхдийн өрөөнд оруул­сан. Тэгэхэд тэр хүүхэд ухаан­гүй, цэлийсэн хөх болчих­сон, аппаратыг нь салгасан бай­­сан. Ингээд би тэр хүүхдийг ши­дийнхээ аргаар амь оруулсан юм.

Р.Норжмаа:

-2004 онд би бөөрний xopт хавдартай болоод зүүн бөөрөө авхуулсан. Гэтэл 2008 онд дахин нөгөө бөөрөнд маань үсэрхийлсэн байсан. Ингээд эмч нар хоёр хос эрхтний нэгийг нь авчихсан болохоор нэгэнд нь эмчилгээ хийх боломжгүй, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орно гэж хэлсэн. Манай хүүхдүүд “Бид нар таны донор больё” гэхэд нь би та нарын хэнийг нь эрэмдэг болгож, өөрөө амьд явах гэж тийм үйлдэл хийх вэ гэж хэлээд зөвшөөрөөгүй. Ингээд миний бие муу, асаргаанд орсон байхад Баянхонгор аймгаас лам ирсэн гэж дуулсан. Тэр лам л хүнийг эдгээдэг, тусалдаг гэж хүмүүс хэлж, зааж өгсөн. Ийнхүү тэр хүн дээр очиж сахиус, шүтээнд нь залбираад, рашааныг нь хэрэглэсээр миний бие сайхан илаарьшсан. Дараа нь би Архангай аймгийнхаа эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед найзын минь ач хүү дөнгөж 21 хоногтой эмнэлэгт бие нь муу, бараг найдваргүй болсон гэж байв. Найз маань надад хандаж “Чамайг эмчилсэн лам хүнтэй уулзмаар байна” гэхээр нь Цэвэлмаа ламыг дагуулаад хүүхдийн өрөө рүү орсон. Ороход хүүхдийн аав, ээж, өвөө, эмээ нь хувцас хунараа боогоод байж байсан. Харин эмч тэр хүүхдийг нас барснаар сториг нь бичээд, хааж байсан юм. Тэр эмч өнгөрсөн хүнийг яаж амилуулах вэ дээ гэсэн харцаар харж байсан нь мэдрэгдсэн. Харин Цэвэлмаа лам тэр хүүхдийн бүтээлгийг сөхөж хараад “Жадамба гэдэг судар маш хурдан хугацаанд олж ирж чадах уу” гэсэн. Нөгөө хүмүүс ч “Чадна, чадна” гэж хэлээд маш хурдан тэр судрыг олоод ирсэн. Тэр судрыг лам бариад “За ингээд энэ судрыг би сэгсрэхэд, миний гараас хийсээд унах юм бол танай хүүхдэд тус болох байх. Хэрэв миний гарт үлдэх юм бол тус болж чадахгүй гэж сахиус маань хэлж байна” гэсэн. Тэгээд судраа барихад нь яг л хэлснээр нь салхи салхилж байгаа юм шиг бүгдээрээ хуйларч хийсээд, гарт нь огт үлдээгүй. Цэвэлмаа лам “Үүрийн дөрвөн цаг хүртэл хүүхдээ ажигла даа. Хэрэв үүрийн дөрвөн цагт уйлах юм бол амилна, уйлахгүй байх юм бол амилахгүй” гэж хэлсэн. Ингээд би эмнэлэгт хэвтэж байсан болохоор өглөө эмээ нь над дээр орж ирээд миний мөрнөөс татаж сэрээсэн. Сэрээд харсан “Хүүш ээ, миний хүү уйлчихлаа” гэсэн. Тэр хүүхэд амилаад ээжийнхээ хөхийг хөхсөн байсан. Тэгээд л аймаг даяараа “Нас барчихсан хүүхдийг амилуулсан байна” гэж шуугьцгаасан. Одоо би Цэвэлмаа ламтайгаа үргэлж холбоотой байж, миний бие хэвийн байгаа. Сахиусны хүч байдаг л юм байна даа гэж боддог.

Д.Цээдоо:

-2021 оны долоодугаар сарын 14-нд би хоёр метр гаруй гүн нүхэнд унаж, нуруугаа хугалсан. Нуруугаа хугалаад 14 хоног эмнэлэгт хэвтэж гараад, Цэвэлмаа лам дээр ирсэн. Намайг очиход шууд сахиусаа буулгаж, засал хийсэн. Тэгээд намайг босоод гүй гэхэд нь би үүд хүртэл гүйсэн. Гүйгээд эргэсэн чинь бүжиглэ л гэнэ. Тэгээд би бүжиглэсэн. Би чинь анх гачин юм л очсон. Нэг талдаа таягтай, нөгөө талдаа дүүгээрээ түшүүлээд. Гэтэл тэр дорхноо таягаа хаяад, хөдөө орон нутаг руу хүртэл хэд хэдэн удаа явсан. Надаас дөрвөн сарын өмнө өндрөөс унасан хүн одоо болтол таягаасаа салаагүй, эдгээгүй, ажилдаа орж чадаагүй л байна. Тэгэхэд би нэг сарын дотор эдгээд, энэ хүний хүчинд сайхан явж байна. Миний эгч, ах, дүү нар энэ хүнтэй 10 гаруй жил холбоотой байж ирсэн. Өмнө нь намайг энэ хүн дээр авчрах гээд байхад нь би ирдэггүй байлаа. Нуруугаа хугалаад л ирсэн дээ. Би Цэвэлмаа ламыг сахиусаа буулгахад нь олон удаа ирж суухад хэлгүй хүн хэл орж, хөлгүй хүн хөлд орж, хараагүй хүн хараа ороод явчих жишээтэй. Энэ хүн бол ид шидээрээ маш мундаг хүн. Нэг удаа буулт дээр нь 50 гаруй хүн сууж байв. Тэгэхэд Цэвэлмаа лам “Хэлгүй хүн босоод ир” гэхэд нэг залуу босож ирсэн. “Сайн байна уу” гэж Цэвэлмаа лам асуухад “Сайн. Сайн байна уу” гэж тэр залуу хариулсан. Тэнд байсан хүмүүс сунаж мөргөөд, нулимсаа арчаад л гарцгаасан байдаг юм.

Холбогдох утасны дугаар: 88162121, 95111960

Эх сурвалж: Өглөөний сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.