Жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэгч урсгал сөрөн долоон авто машин угсруулан дайрч, хоёр хүүхэд мөргөсөн ноцтой ocлын хохирогч 12 настай С охин эмнэлгээс гарсан байдаг. Биеийн байдал нь дээрдсэн учраас гэртээ гарсан хэмээгээд байсан юм. Одоогоор гэрийн асаргаанд байгаа гэх бөгөөд. Охины баруун өвдөг зүсэгдсэн, шилбэ зулгарсан байсан юм. Охины бэртлийн талаар шинжээч “хөнгөн бэртсэн” гэсэн дүгнэлт гаргасныг аав нь эсэргүүцэж гомдол гаргаад байсан билээ.
Тэгвэл хохирогч 12 настай охинд шүүх эмнэлэгийн зүгээс тусгай бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийн хийсэн үзлэгийн дүгнэлт “Хүндэвтэр гэмтэл ” гэж гарчээ. Иймд сэжигтэн Маралмаад “Эрүү” үүсгэн шалгаж эхлэхээр болсон гэжээ.
Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллaгдагчaap татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ.













