Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ олон улсын хуралдаанд оролцож байхдаа “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан.” гэх утгатай үг хэлсэн. Түүний хэлсэн үг иргэдийн дунд багагүй шүүмж дагуулаад буй.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ubn.mn мэдээллийн сайтад ярилцлага өгөхдөө Үндсэн хууль зөрчсөн ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Тэр хүн юу яриад байгааг ойлгоогүй. Төрийн дэд сайд хүн олон улсын байгууллагад очиж, Монгол Улсынхаа төрийн албыг хашиж байгаа хүмүүсийг я лгав арла н гад уу рхах ийм асуудлыг олон улсын байгууллагын индэр дээрээс ярьсанд хариуцлага тооцох ёстой. Ёс суртахууны хариуцлага ярих ёстой. Хоёрдугаарт, тэр хүн Үндсэн хууль зөрчсөн.” гэжээ.













