Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ одоогоос яг жилийн өмнө, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга байхдаа Саудын Арабын Эр Рияд хотноо болсон Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг “Future Investment Initiative” чуулганд оролцсон.
Бид эл мэдээллийг тухайн цаг үед нь уншигчдадаа хүргэж байсан. Тэгвэл Б.Болор-Эрдэнийн тухайн үед телевизэд өгч байсан ярилцлагыг өнгөрөгч амралтын өдрүүдэд твиттерт Том ах нэртэй хэрэглэгч нийтэлсэн нь талцал үүсгэв.
Цахим хөгжлийн дэд сайд Болор-Эрдэнэ (Обуна) : Төрийн дунд доод шатанд байгаа ЗХУ-ын үеийн боловсролтой хоцрогдсон хөгшчүүд бидэнд гай саад болж байна. pic.twitter.com/VrxTMAj5c3
— Том ах (@Oyunyam) November 5, 2022
Нэг хэсэг нь “Цар тахлын хөл хорионы үеэр шинэлэг бүтээлч байдлаар ажиллах шаардлагатай болоход насны ялгаа хүчтэй мэдрэгдсэн. Төрийн дунд болон фронтод ажиллаж байгаа ахимаг настай буюу ихэнх нь Орос буюу ЗХУ-д сурч боловсорсон хүмүүсд шинэлэг арга барилаар ажиллах хэцүү байсан. Энэ бол сорилт байсан” гэх утгаар ойлгосон гэх зэргээр тайлбарлаж эхлэв.
Нөгөө хэсэг нь “Өөрийгөө мундаг өндөр боловсролтой хэмээн итгэсэн залуус ахмад буюу дээд үеэ үгүйсгэх нь утгагүй. Төрийн зээлийн сангаар сурч, төрийн эрхэнд хууль бусаар гарсан” гэхчлэн дайрагсад ч байв.
Гэхдээ шинэхэн Дэд сайдыг намнах хуучин бичлэг хаанаас гарч ирэв, дахин юунд сэвэгдэв гэдэг нь анхаарал татсан юм. Тодотговол, жилийн өмнөх бичлэгийг дахин сэвсэн нь хэн нэгний зорилгот тактик хэрэгжив үү гэх хардлага байгаа юм.
Ямартай ч шинэхэн дэд сайд Обуна ахмад үеэ ад үзсэн үү ? Коммунист өвгөчүүлийн үнэнийг хэлсэн үү ? гэдгийг хоёр талаас харах хэрэгтэй болов уу?













