Хөвсгөлийн Наба, Баянхонгорын Одко нар халз тулаан хийх тухайгаа өөрсдийн цахим хуудсаараа анх мэдээлсэн билээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат Д.Наранбаатар нь тус тус 10 сая төгрөгийн бооцоо тавьж нийт 20 сая төгрөгийн шагналын сантай халз тулаан эхлүүлэх тухай олон нийтэд зарласан нь сошиал хэрэглэгчдийг талцуулж эхлээд байна.
Эсрэг талаас Баянхонгор аймгийн Одко уг саналыг зөвшөөрч байгаа төдийгүй тэд тулааны тус тусын бэлтгэлдээ оржээ. Ийнхүү үзэгчдийг байлдан дагуулсан халз тулааныг хүлээх л үлдээд байна.














