Дасгалжуулагч, Үнэгүй фитнессийг санаачлагч Л.Саруулбат нь 220кг жинтэй Ц.Бямбасүрэнг тураах аян замд гарсан тухайгаа цахим хуудаст нийтэлснээр олон хүмүүсийн итгэл найдвар, хайр хүндлэлийг хүртээд буй. Эргэн сануулахад анх тэрбээр ийнхүү ярьж байв.
Өнөөдөр Бямбаа маань над дээр ирлээ. 34 нас гэдэг ид залуу нас 220 кг дэндүү их жин. Юу туулж өнөөдөр хүрсэн нь ойлгомжтой. Надаас туслаж гуйж ирсэн би, бид багаараа чадахаараа хичээнэ. Тэр Багшаа би нүцгэн зураг даруулаад дараа нь харьцуулсан зураг даруулж өөр шигээ олон залууст урам өгмөөр байна гэв. Багш нь хичээнэ. Хойш нь суухгүй маргаашаас бэлтгэлдээ орно. Сайныг ерөөж, амжилт хүсээрэй…
Тэгвэл бэлтгэлийн процесс ямар байгаа талаар өнөөдөр ийнхүү бичжээ. Тэрбээр: “Манайхан Ц.Бямбасүрэн үнэхээр их хичээж байна аа. Багш миний хувьд баяртай байна. Өвдөлт түр зуурынх, Алдар нэр Үүрдийнх, Эрүүл мэнд, эрхэм баян. Бидэнд шантрах хэцүү байх зүйл олон тохиолдоно. Та бүгдийн итгэл хайр дээр бид босох болно оо. Амжилт залуу минь чи чадна аа бид итгэж байна. Урам хайрлаарай” гэв.














