Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтага нар өнгөрсөн есдүгээр сарын 9 /2022.09.09/-ны өдөр 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдсан билээ. Тус тэмцээнд Э.Цэндбаатар ялалт байгуулж, 600 сая төгрөгийн эзэн болсон байдаг.
Гэвч тэрбээр энэхүү бооцооны мөнгөө өнөөдрийг хүртэл аваагүй гэх мэдээлэл байгаа. Харин түүнтэй хамт тулалдсан холимог тулаанч З.Шинэчагтага “Бооцооны мөнгөө өгсөн. Э.Цэндбаатар мөнгөө авсан” гэдгийг тодотгоод буй юм. Саяхан isee.mn сайтын сурвалжлах баг түүн дээр очиж ярилцлага авсан нь нийгмийн сүлжээнд олон хүнд хүрээд байгаа билээ.
Тэгвэл нэгэн иргэн түүний талаар санал ингэж бичжээ.
Хэрвээ Цэндбаатар олигтой байсан бол өөрөө ингэж олон асуудалд орж доошоо орохгүй л байсан. Хүнээс огт бэлэг сэлт шагнал амлуулаагүй хөдөлмөрөөрөө дээш гарч байгаа олон тамирчин бий! МУГТ гэдэг цол хүртэл авсан амжилт гаргасан тамирчин хүн нэр нүүрээ бодоод ядаж намбатай байж болно. Уудаг шигээ шоуддаг шигээ араа даагаад саагиж явбал бас болно. Тэхгүй гоншгоноол явахын. Хэний өмнөөс амьдраад байгаан? Аливаа зүйлд хэт хөнгөн ханддагынх нь гор л гэж боджына, ямар сайндаа л ямар ч гэрээгүй тулаанд орж байхав? Яагаад зөвхөн тэр хүн дээр байнга асуудал гардын? Бодох л ёстойшт. Гэхдээ энэ бүхнийг зүгээр хэнээс ч юу ч битгий горьд, хэн ч чамд өөрийнхөө төлөө хичээсний чинь төлөө өрөнд орох албагүй л гэж нийтэд хэлжаам!!! гэжээ.














