Нурууны өвчнийг энергиэр эмчилж, аура засал хийдэг Д гэгч эмэгтэй үйлчлүүлэгч О-г нүц.гэлэн утсаар биеийг нь ороож, apxи, арц хольж рашаан бэлтгэн дөрвөн талд нь лаа асааж зан үйл хийсэн. Үйлийн явцад лаа унаж, гал гарсны улмаас үйлчлүүлэгч О-ы бие 59 хувь нь түлэгдэж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэсэн ч амь на.саа ал.д.жээ.
Шүүхээс, шүүгдэгч Дулмааг “Хүний амь нacыг болгоомжгүйгээр xoxироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Ингэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт xэpэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, эмчилгээ болон оршуулгын зардлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж буй ухамсар хандлага гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж таван жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноож, дахин аура засал гэх зан үйлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх













