Жүдо бөхийн -48 кг -аас жин өгсөж -52 кг барилдаж байгаа Украины залуу од дэлхийн хошой аварга Олимпын хүрэл медальт Дарья Белодед хэдийгээр шинэ жиндээ медаль авч чадаагүй байгаа ч тэр хайртай жүдо бөхөө хаяагүй. Зүгээр л хошин шогийн мэдрэмжээ фэнүүддээ харуулсан юм.

Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Украины жүдоч Дарья Белодед саяхан Дубайд дотнын найз, уран сайхны гимнастикийн Влада Никольченкотойгоо уулзжээ. Найзууд хөнгөхөн зугаацахаар шийдэж, олон нийтийн сүлжээнд спортын төрлөө солилцлоо гэсэн мэдээ бичсэн байна.
.
. 
Тэрбээр жүдочин эцэг эхийн нөлөөгөөр зургаан настайдаа анх барилдаж үзсэн ажээ. Эцэг эх нь түүнийг хүнд хэцүү спортын замналаар явуулахыг хүсээгүй ч тэрээр 2017 онд 16-хан насандаа насанд хүрэгчдийн Европын аварга болж өөрийгөө батлан харуулж, спорт сонирхогчдыг гайхашруулсан юм. Түүний аав мөн л Европын хошой аварга бол ээж нь жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын өсвөрийн болон армийн аварга юм.
Өдгөө ДАШТ-ий хошой алтан медальт тэрбээр Токио 2020” наадамд хүрэл медаль хүртсэн юм.













