Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд гарсан ослын талаар хүн бүр мэдэж байгаа билээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ оны 10 дугаар 10-ны орой 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашины мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хо хи рол учруулсан байдаг.
Улмаар 12 настай С хөлөө тайруулхаар болсон тухай мэдээллийн сайтууд мэдээллэсэн ч уг мэдээлэл нь худал болох нь батлагдаж, автомашинаа мөргүүлсэн приус 41 маркийн автомашины жолооч машинаа сайжруулж лексус болгосон гэх тухай ч жиг жуг хийж байна. Энэхүү үйл явдлыг дагуулсан асуудлууд дуусахгүй нь бололтой…
Учир нь Ч.Маралмаагийн үйлдсэн ослын xoxupoгч охины ар гэрийнхнийг олон нийтэд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллага хориглосон талаар mass.mn мэдээллээ.














