УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.20/ хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах зүйлийг ярилаа.
Тэрбээр “Өнгөрсөн хоёр, гурав дахь өдөр гадаа +12 хэмийн дулаан байхад, орой 18 цагаас хойш утаа хэдийн гараад ирчихсэн. Улаанбаатар хотын гэр хорооллын зүгээс бүр Зайсанд ч үнэртээд эхэлсэн байна. Гэтэл одоо хүйтний эрч чангарч байхад эрчим хүчний шөнийн тарифыг байхгүй болгочихвол юу болох вэ.
Өчигдөр би Чингэлтэй дүүргийн 500 гаруй иргэнтэй уулзалт хийлээ. Ингэхэд 2018 онд хэрэглэж байсан түлшний үнэр, чанар одоо хэрэглэж байгаагаас өөр байна. Тиймээс энэ утаа илүү болоод байна. Иргэд өөрөөсөө 30-40 сая гаргаад халаалтаа шийдсэн байхад нуруун дээр нь дарамт учруулмааргүй байна” гэв.













