ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ЭМЯ-ны дотоод хяналт шалгалт болон МХЕГ-ыг татан буулгах талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал “Засгийн газраас эрүүл мэндийн салбарын дотоод үйл ажиллагааг шалгах үүрэг өгсөн. Ингэхдээ олон нийтийг бухимдуулж буй асуудлыг нэг мөр болгоход чиглэнэ. “Өргөө” амаржих газрын удирдлага, ҮЭ, ажилчдын хоорондын маргаан асуудал ил болсноор энэ салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болсон.
Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. 2022 оны наймдугаар сараас эхэлсэн энэ маргаан яамны түвшинд яригдаж сайд шийдвэр гаргасан. Нөгөө талдаа энд болж буй бодитой үйл явцаас харахад амаржих газрын даргын зөв байсан гэдэг асуудал өрнөж байгаа. Тийм учраас салбарын хэмжээнд хяналт шалгалт явуулах болсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ хяналт шалгалтыг гардан богино хугацаанд явуулна.” гэлээ













