Төв аймагт дахин нэг малын хулгаин хэрэг гарчээ. Олон мянган малтай айлын малчин туслах малчин авна хэмээн зар байршуулжээ.
Зарын дагуу ирж хоттой хонийг нь хариулж байсан залуу хоёр сарын дараа хоттой хониос нь тэн хагасыг нь заржээ. Гэмтн этгээд энэ мөнгөөрөө машин авч унасан гэж мэдүүлжээ. Шунахайн сэдлээр үйлдэгдэж байгаа малын хулгаин хэрэг ихэвчлэн ойрын хүн, айл саахалт хөрш зэрэг хүмүүсийн зүгээс үйлдэгдэж байгааг албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм.
Төв аймгийн Аргалант сумын малчин Б өнгөрсөн намар туслах малчин авна гэх зар тавьжээ.
Зарын дагуу Т гэх залуу ирж малыг багагүй хугацаанд маллаж, малчин айлын итгэлийг олж авсан байна. Хоёр сарын дараа туслах малчин Т хоттой хониноос 180 ширхэгийг бэлчээр дээрээс нь тасдан тууж, ченжид өгч, машин авч унан зугтаасан байна. Ингээд туслах малчиндаа хамаг хонио алдсан малчин төв аймгийн цагдагийн албанд мэдэгдэж хэрэгтээнг саатуулсан байна.
Малчдад анхааруулахад туслах малчин авахдаа гэрээ контракт байгуулах туслах малчны мэдээллээ сум орон нутгийн цагдад бүртгүүлж байхыг зөвлөлөө.













