Aмин-Эpдэнэ oxиныг хоёрхон capтaй бaйxaд нь зvpxний xaвcapсaн гaжиг гэx oнoш тoгтooгдoн, Энэтxэг yлсaд 30 сaя төгpөгийн xaгaлгaa xийлгvvлэxээp xaндив цyглyyлж бaйcaн. Tэгвэл Монголын ард түмний сайхан сэтгэлийн буянаар тэрээр эмнэлэг рүүгээ явах болсон сайхан мэдээг бид дуулгаж байлаа. Иpгэдээс эмчилгээнийx нь төлбөpийг бүpэн хандивлаж, улмаар эмчилгээ хийлгүүлсэн нь амжилттай болсон сайхан мэдээ ирлээ. Түүний аав охиноо эдгэрсэн тухай баярт мэдээг өөрийн цахим хуудасандаа нийтэлжээ.

Тэрбээр ‘Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энхрий нялх үр минь та нарынхаа сайхан сэтгэл хайр ивээлээр эмчилгээгээ амжилттай хийлгэж өсөж торниж байна. Биднийг ойлгож тусалж дэмжиж эрч хүч итгэл найдвар өгч сайхан бүгдийг бэлэгдэж байдаг та бүхэндээ чин сэтгэлээсээ дахин дахин баярлаж талархаж байна. Үр хүүхдээсээ ялгаагүй бид гурвыгаа хайрлаж хамгаалдаг Ари эгчийгээ хүндэлж хайрладаг шүү таньдаа маш их хайртай шүү. Мөн ‘Өгөөдэй’ цайны газрын Гончигоо ах Сэлэнгээ эгч хоёр болон хамт олон найз нөхдөд нь чинь сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлэе!’ хэмээжээ.
Ийнхүү Монголын маань гэрэлт ирээдүй болсон нэгэн охинд Монголын маань сайхан сэтгэлт ард түмэн хандив, тусламжаа сэтгэл харамгүй өгсний дүнд амьдрал хайрлаж хөл дээрээ босчээ. Амин-Эрдэнэ охин маань улс орондоо хэрэгтэй, мундаг хүн болж ард түмнийхээ ачийг хариулах цаг ирнэ хэмээн ерөөе.













