Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 оны зургаадугаар сард “Зүрх мартахгүй” төсөл анх эхэлж байсан билээ. Тухайн төсөл Голомт банктай голчлон хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлдэг бөгөөд одооогоор 20 аймгийн 18,000 гаруй хүүхдийг үзэж, оношлоод байгаа юм байна.
Ингээд хоёр жил гурван сарын хугацаанд тэд 600 хүүхдэд зүрхний хагалгаа амжилттай хийж амьдрал бэлэглээд байна. Зүрх мартахгүй төслийн баг 2023 оны зургаан сар гэхэд 2000 хүүхдэд хагалгаа хийх зорилго тавин ажиллаж байгаа аж.
“Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төслийн багийнхан “Нандин амьдрал” асрамжийн газарт амьдарч буй бяцхан хүүд 16 сая төгрөгийн өртөг бүхий зүрхний хагалгааг үнэ төлбөргүй хийсээр байгаа юм.
Дэлхий дахинд түгээмэл тохиолддог зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд Монголд жилд дунджаар 1000 орчим төрдөг бөгөөд 200-300-д нь мэс засал хийх нэн шаардлагатай, бусад өвчинтэй харьцуулахад зөв цаг үед нь мэс засал хийвэл бүрэн эдгэрдэг байна.













