Монгол эмэгтэй бусдын xv чuнд өртөж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Манай улсаас БНСУ-д суугаа ЭСЯ энэхүү хэрэгт анхаарал хандуулж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байгаагаа мэдэгдсэн билээ. Дүрс бичлэг гарсан эмэгтэйд хэрхэн анхаарч буй, холбогдсон эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
Ингэхэд “Тус дүрс бичлэг хэзээнийх, дүрс бичлэгт гарсан эмэгтэй хэн болохыг тодруулахаар БНСУ-ын цагдаагийн байгууллага дээр консулын ажилтан оччихсон уулзаж байна. Бүх зүйл тодорхой болохоор нэгдсэн мэдээлэл өгнө” хэмээв.













