“Монголд хамгийн боломжийн үнэтэй үл хөдлөх бол гэр. Үнэ нь 100 мянган рубль орчим. Шууд ороод л амьдарч болно. Зураг дээрх байгаа газар Улаанбаатар хотын төвөөс ердөө 2 км зайтай.

Эхлээд бид хотын энэ хэсэгт очихоос эмээж байсан ч яваандаа чам руу ширтэх хүмүүс, чамд туслахыг хүссэн хүмүүстэй таарахаараа дасаад эхэлнэ. Хүмүүс машинаасаа Орос хэлээр мэндчилгээ хэлэх нь ч бий. Миний байрласан зочид буудлын эзэн нь Оросоор чөлөөтэй ярьдаг бөгөөд “Путин Капут” гэж байсан юм. Дашрамд дурдахад Монголчууд ардчилсан чөлөөтэй улсад амьдардаг гэдгээ байнга онцолдог ба Украинд хийсэн Оросын довтолгоог ч чөлөөтэй буруутгадаг. Зарчмын хувьд эрх чөлөөтэй ямар ч улсад ингэх эрх нь байгаа билээ.














