Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.10.11/ Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Хакухо М.Даваажаргал “Би эх нутагтаа дөрвөн жилийн дараа ирлээ. Сэтгэл айхтар их хөдөлж байна. Догдолж байна, нулимс гарлаа. Ээждээ сайхан үнсүүллээ. Цаашид хоёр улсынхаа харилцаа, холбоонд гүүр болон ажиллана. Сайхан ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярилаа.













