Д.Галбаяр: Кино дэлгэцэнд гарахаас өмнө дүүгийнхээ талаар бичих гэхээр бурхан болоочоор маркетинг хийлээ гэх болов уу гэж эмээгээд байлаа. Одоо нэгэнт кино нээчихсэн болохоор бичилгүй л яахав. Манай хүн намайг “Дашийн Гал” гэж авгайлна. -Болиоч дээ рецетив гэмт этгээд шиг эвгүй нэр юм гэхээр -Хаха тэр тусмаа сүртэй шдээ ахаа л гэнэ. Эдний ангийхан надтай их дотно байлаа.
Ялангуяа Шагай,Билгүүн хоёртой бүр ч илүү байж. Ганбаатайгаа хааяа нэг таарахаар мань хүн битүүхэн надад санаагаа хэлнэ. -Дашийн Гал ах их заваан шд. Миний ёстой тасарцан алиануудыг огт авахгүй хэрнээ Шагайгийн тун тааруу алиаг ёстой нусаа сугартал авах юмаа гээд инээнэ. -Яахав дүү нь цаагуураа намайг тоогоочээ л гээд байгаа ухаантай юм шдээ.Та чинь муу дүүгээ нэг ч кинондоо авахгүй юм гээд л тоглоом шоглоомын завсраар тасхийтэл хэлж л орхино.Ингэж явсаар #Гаднынөлөөгүй кино хийгдэхээр болж дүүтэйгээ жүжигчнийх нь хувьд учирлаа.
Зохиол дээрх хамгийн эвгүй дүр байсан лдаа. Яагаад ч юм тэр үед надад энэ дүрийг ямар ч сонголтгүйгээр түүнд өгье л гэж бодогдсон. -Ээ ахаа би бардаг болов уу? Хоёр хоног өгөөч! Жоохон бодоодхоё! Гэлээ. Хоёр хоногийн дараа грүпп цуглахад тэрээр хэдийнэ дүр дээрээ ажиллаад эхэлчихсэн байсан. Гэхдээ нэг л болж өгөхгүй яваад л байсан. Тэгтэл Сарантуяа эгчтэй хоол иддэг хэсэг дээр Ганбаагийн нүд нь эргэлдээд тогтож өгөхгүй яг л хулгай хийчихсэн хүүхэд шиг хулмагнаад байхаар нь би өөрийн эрхгүй ориллоо.-Наадах чинь байна шдээ Ганбаа наадах чинь байхгүй юу даа! Чи олчихлоо наадхаа битгий алдаарай! Гэсэн манай хүн ч урамтай цаашаа зургаа дуусгасан даа. Бид бүгд л буцах хорвоо болохоор яалтай ч билээ дээ. Гэхдээ надад дүү маань хэзээ ч бурхан зүг болсон гэж бодогдоогүй. Магадгүй би өөрөө энэ киноны эвлүүлгийн ажлыг хийсэндээ ч тэр үү түүнтэй хамгийн сүүлд салах ёслол хийсэн байх гэж бодогддог. Сүүлчийн замд нь үдчихээд орж ирээд комьпютерээ асаагаад кино прожектоо нээхэд дүү маань урдаас гараад л ирнэ.Дахиад л хараад л сууна. Чи одоо алга гэхдээ чамайг үзэгчид яаж хүлээж авах бол хоёулаа харна даа тээ? Гээд л дэлгэцтэйгээ ярина. Өнөөдөр кино чинь дэлгэцэнд гараад үзэгчиддээ үнэлүүлж байна. Чамаар тэд бахархаж байна. Чи чадсан шүү миний БҮДҮҮН ДҮҮ минь… #гэжээ













