Сошиал орчинд тун нээлттэй байдаг байнга олны хараанд өртдөг тоотой хэдэн бүсгүйчүүдийн нэг бол Япон тураах даруулганы Ж.Ганцэцэг. Цахим орчинд өөрийн хуудсаараа дамжуулан лайв хийдэг түүний хуудас өдгөө 100 гаруй мянган дагагчтай болсон бөгөөд өөрийн бизнесээ сурталчлахын хажуугаар өдөр тутмын амьдралаа нээлттэй дэлгэдэг зан байдал нь зарим хүний эгдүүгцлийг хүргээд авдаг. Тэрбээр 20 жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлсэн талаараа нүүр хуудсаараа дамжуулан ийнхүү хуваалцаж байсан билээ. 2001 онд 2 жил шахуу айлд гэрийн үйлчлэгч хийж байлаа. Тэгэхэд гэрийн эзэн эхнэртээ бенз өөртөө нэг бенз авч байсан юм. Тэр үед л би бенз гэдэг машиныг заавал авч унана гэж өөртөө амлалт өгч байсан. Тухайн үед чинь бенз битгий хэл миний хүү ч гараагүй үе байлаа. Би өөрөө боломжтой болохоороо санхүүгийн эрх чөлөөнд хүрсэнийхээ дараа бенз авна гэж мөрөөддөг байсан юм. Ямар ч байсан өөрийн гэсэн орон байраа авсан, хүүгээ ч тусад нь гаргасан. Шинэ дэлгүүрээ ч худалдаж авлаа. Би давхар давхар маш олон ажлыг зэрэг хийдэг нэг хүнд ахадсан ажлыг ганцаараа хийдэг гэх үү дээ.
Ажлынхаа араас тууштай зүтгэснийхээ ачаар мөрөөдлийн сайхан унаагаа авлаа. Анх байр авчихаад л карантнаас нь ус гоожиж байхыг хараад итгэж ядаж байсан шигээ мөрөөдлийн машинаа авчихсан ингэж зогсож байгаадаа үнэхээр одоо ч итгэж чадахгүй нь. Машины үнийг хүмүүс их асуудаг ерөнхийд нь хэлэхэд зэрэглэл сайтай хотхоны 3-4 өрөө байрны мөнгөөр машинаа авсаан. Машинаа би 3-5 жил унасны дараа хамгийн сүүлийн үеийн загвараар нь солино гэж бодож байгаа. Нэгэн ярилцлагынхаа үеээр “Намайг бенз авсанаас хойш маш олон дүү залуучууд мөнгө асууж залгадаг болсон” гэжээ.
Тэрбээр саяхан оруулсан пост нь олон хүний эгдүүцлийг хүргээд авчээ. “Кинонд тоглолоо манай нөхөр” хэмээн зургийнх нь хамт нийтэлжээ. Үүний доор хүмүүс Монголын кино урлаг сүйрчээ хэмээн ихэд бухимдангуй сэтгэгдлүүдээ илэрхийлж байсан юм.













