Алдарт Киви хамтлагийн дуучин ахлагч Д.Уламбаяр буюу Ука. Түүнийг анх хамтлагаар нь таньдаг байсан бол өнөөдөр гоцлол уран бүтээлээр нь мэддэг болжээ.
Тэрээр хамтлагаасаа өмнө нь үсчин, гоо сайханч,, бүжигчин хийж явсан. Жимсний нэрээр нэрлэгдсэн хамтлагтаа ороод түүний амьдралд олны өмнө ил байдаг болсон. Арван жилийн сургуулиа төгсөөд Орхон дээд сургуульд орчуулагч, нарийн бичгийн ангид сурч байсан ч нэг жил сураад өөрт нь зохихгүй гэдгийг ойлгосон гэдэг. Тиймээс СУИС-ын жүжигчний ангид орохоор шалгалт өгсөн ч тэнцээгүй юм.
Үүнээсээ болж шантралгүй өөрийн хичээл зүтгэлээр өнөөгийн энэ амжилтад хүрсэн хэмээгддэг түүний Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, үйлчилгээний коллежийн Үсчний ангийн 1-р дамжааны оюутан Укагийн 1995 оны зураг дэлгэгдлээ.














