БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Энэ талаар БШУЯ-наас тодруулахад “Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээ ирэх аравдугаар сарын 1-нээс дуусаж байгаа. Хөдөлмөрийн гэрээг нь үргэлжлүүлэн сунгахгүй” гэсэн тайлбар өглөө.
Эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард Ж.Соронзонг АТГ-аас шалгаж, яллагдагчаар татан шалгах нөхцөл бүрдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Харин Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл захирал Ж.Соронзон хэнийг ч хохироогоогүй гэдгийг хэлж, хүүхдийн сурах эрхийг хангахыг шаардаж байсан юм.